Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар УИХ-ын чуулган хуралдаж, гишүүд Засгийн газрыг огцруулах эсэхэд мэтгэлцэж байх зуурт урд шөнө ТЭЦ-3-т гал гарч, 53 настай инженер амиа алдсан ноцтой осол гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэлмүүн: "ТЭЦ-3"-т маш том дэлбэрэлт болчихоод байхад хав дарж байна. Энэ явдал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн авч явж чадахгүй нь харагдлаа хэмээв.


