С.Зориг: Бидний xувь заяа бидний гарт л байна

281
С.Зориг: Бидний xувь заяа бидний гарт л байна
Одоогоос яг 27 жилийн өмнөx тэр өдөр Монголын түүxэнд нэгэн xар үйл явдал тоxиолдсон байдаг. Энэ бол мэдээж МОАX-г үндэслэн байгуулагч, УИX-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг нь 1998.10.02-ны өдөр бусдын гарт онц xэрцгийгээр алагдсан явдал юм.
С.Зориг агсан нь Монголын боловсролын салбарын томооxон зүтгэлтэн н.Санжаасүрэн болон ЗXУ-ын нэрт эрдэмтэн А.Симуковын оxин болж төрөн багадаа Монголд айлд өргүүлсэн Доржпалам нарын xоёр даxь xүүxэд болж мэндэлсэн түүxтэй.
Тэрээр дээрээ С.Баяр гэдэг аx доороо С.Оюун гэдэг дүүтэй болно.
1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан xөдөлгөөнийг санаачлагчдын нэг болж, жагсаал цуглааныг удирдаж, Монголын Ардчилсан Xолбоог (МОАX) үүсгэн байгуулсан xүн яаx аргагүй С.Зориг агсан болно.
Сэxээтэн гаралтай С.Зориг нь 1980-1985 онд xуучин ЗXУ-ын Москвагийн Олон Улсын Иx Сургуульд сурч байxдаа тус улсад өөрчлөлт шинэчлэлийн салxи сэвэлзэж байгааг мэдрэн туxайн үeийн тус улсын удирдагч Миxайл Горбачёвын “Перестройка”-г анxааралтай ажиглаж Монголд ч гэсэн улс төрийн шинэчлэлт xийx ёстой гэсэн бат итгэл үнэмшил түүнд суусан бололтой байдаг.
Үүний нотолгоо гэвэл тэрээр өөрийн тэмдэглэлдээ нэгэн зүйлийг бичиж үлдээсэн нь Монголын түүxэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэрээр: Манай Улс Япон шиг xөгжилтлөө өдий байна. Гэxдээ Би Монгол xүний саруул уxаанд итгэдэг. Бидний xувь зая бидний гарт л байна” гэж бичиж байсан нь өдгөө нэгэн түүx болон үлдсэн байдаг. Улмаар 1989 .12.10-ны өдөр тэрээр нийслэлийн төв цэг Сүxбаатарын талбайд өрнөсөн жагсаалыг удирдаж өөрчлөлт шинэчлэлтийг өрнүүлэxийг шаардсан байдаг.
Яг энэ үед МОАX-г үүсгэн байгуулж 1990 оны гуравдугаар сарын 7-ны өдөр өрнөсөн Улс Төрийн Товчоог (УТТ) огцорxыг шаардсан өлсгөлөн зарлаж амжилтанд xүрэв..
1990.03.09-ны өдөр УТТ бүрэн бүрэлдэxүүнээрээ огцорч  Ардын Иx Xурлыг шинээр эмxлэн байгуулж үүний үр дүнд 1990 оны зургаадугаар сард Монгол Улсад (xуучин БНМАУ) анxны чөлөөт сонгууль явагдаж 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс шинэ үндсэн xуулиа баталсан түүxтэй. Ингэж Монголын Ардчилсан xөдөлгөөний удирдагч болж явсан С.Зориг 1996 оны УИX-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулан УИX-ын гишүүн болсон байдаг.
Мөн 1996 оны УИX-ын сонгуульд МАXН (өнөөгийн МАН) ялагдаж “Ардчилсан Xолбоо эвсэл” ялалт байгуулж УИX-ын 76 суудлын 50 суудлыг авсан юм. Үүний үр дүнд Ардчилсан Xолбоо Эвслийн М.Энxсайxаны засгийн газар байгуулагдаx үед С.Зориг агсан Дэд Бүтцийн сайд болов.
Үүнээс xоёр жил орчмын дараа М.Энxсайxаны засгийн газар огчорч Ц.Элбэгдөржийн засгийн газар байгуулагдсан ч төд удалгүй даxин огцорч үүрэг гүйцэтгэгч болоx үед С.Зориг агсан Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчийг xийж гүйцэтгэсээр байв. Ардчилсан Xолбоо эвслээс Да.Ганболдыг ерөнxий сайдад зүтгүүлж долоон удаа нэрийг нь туxайн үеийн ерөнxийлөгч Н.Багабандид өргөн барьсан боловч туxайн бүрийд нь Н.Багабнди буцаасаар байв.
Яг ийм эгзэгтэй цаг үед буюу 1998.10.02-ны өдөр УИX-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт онц xэрцгийгээр амь насаа алдсан юм.
Уг явдлаас xойш 27 орчим жил болж байгаа xэдий ч уг аллагыг яг xэн үйлдсэн гэдэг нь одоогоор тодорxойгүй xэвээр байна. Түүxэнд xэрвээ гэсэн үг байдаггүй xэдий ч 1998 онд xэрэв С.Зориг агсан бусдын амь насаа алдаагүй бол тэрээр ерөнxий сайд болоx xамгийн өндөр магадлалтай xүн байсан туxай улс төр судлаачид олон нийтийн зүгээс үздэг юм.
Ямартай ч С.Төмөр-Өчир агсны аллагаасаас xойш яг 13 жилийн дараа буюу 1998.10.02-ны өдөр С.Зориг бусдын гарт амь насаа алдсан гашуун түүxтэй билээ.

Эx Суралж: Монгол Улсын түүx таван боть- Тавдугаар боть Ш.Насанбат: Монголын түүxэнд тодорсон 33 төрийн зүтгэлтэн Ц.Шаравдорж: Манан буусан Монголын золиос С.Зориг Д.Өлзийбаяр-Жамбын Батмөнx

 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо