Ромын пап Францисыг таалал төгссөний дараа дэлхийн католик шашинтнуудын шинэ тэргүүнээр АНУ-ын Чикаго хотод төрсөн XIV Лео пап сонгогдсон билээ. Өнгөрсөн ням гарагт тэрбээр сүсэгтнүүдийн өмнө тангараг өргөх ёслол үйлдсэн. Уг ёслолд ирсэн гадны зочид төлөөлөгчид, шашны зүтгэлтнүүд ирсэн бөгөөд тэдний дунд АНУ-ын дэд Ерөнхийлөгч ЖД Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар гэр бүлийн хамт багтжээ.
Тэд энэ үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын захидлыг Лео папад дамжуулжээ. Уг захидалд Ерөнхийлөгч Трампын гэр бүл дэлхийн католик шашны тэргүүнийг аль болох боломжтой ойрын хугацаанд АНУ-ын нийслэл Вашингтон дахь Цагаан ордонд айлчлан ирэхийг урьсан байна.












