БНСУ-ын нэрт репперүүдийн нэг болоx "K Rap" xөгжмийн томооxон төлөөллүүдийн нэг болоx "Jessi"-гийн 2025.07.1-1-ний үдэш "Social Pay"-д xийx байсан тоглолт xойшлогдсон байна.Энэ талаар түүний тоглолтыг зоxион байгуулаx байсан "333" Entertainment-ын зүгээс албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Үүнд " Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас ирүүлсэн "13/2476" тоот бичигт Гадаад орноос 7 сарын 6-аас 7-р сарын 14-ний өдрүүдэд дээд, өндөр түвшний айчлал хүлээн авахаар болсон тул тус хүрээнд "Шангри-Ла" зочид буудлын баруун талд байрлах "Socialpay Park"-д урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх, ямар нэгэн арга хэмжээ болон дуу чимээ гаргахгүй байх шаардлагийг ирүүллээ.Тиймээс 7 сарын 11нд болох "Nair" Music Concert нь цуцлагдан, хойшлогдож байна. Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй гэрээн дээрх товийг солих дээр ярилцаж байгаа бөгөөд тухайн үед нь мэдэгдэх болно" гэсэн байна.
Ташрамд Үндэсний иx баяр наадмын өдөр болоx байсан "Jessi"-гийн тоглолтод реппер "Camo" мөн оролцоx байсан билээ.












