Путины хууль бус охин Францад амьдардаг гэжээ

327
Путины хууль бус охин Францад амьдардаг гэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хууль бус охин Елизавета Руднова (Кривоногих) Францын урлагийн L’association нийгэмлэгийн менежер болсон талаар сэтгүүлч Настя Родионова мэдээлжээ. Энэхүү мэдээллийг тус байгууллагын удирдлагууд түүнд хэлсэн байна. 21 настай Руднова Парисын Albatros болон L Galerie студид ажилладаг бөгөөд тэнд дайныг эсэргүүцсэн уран бүтээлчид, тэр дундаа Украины уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн тавьдаг ажээ.
2024 онд тэрбээр Францын нийслэлд байрладаг ICART менежмент, урлагийн сургуулийг төгсчээ.
Путины хууль бус охин Парист сурдаг талаар анх Украины TSN хэвлэл мэдээлсэн бөгөөд тус хэвлэлийн мэдээлснээр уг бүсгүй Елизавета Олеговна Руднова гэдэг нэрээр амьдардаг ба олон нийтийн сүлжээнд Луиза Розова хэмээх нууц нэрийг ашигладаг гэжээ. Олег Руднов нь 2015 онд нас барсан Путины дотны найз бөгөөд тэрбээр Санкт-Петербург хотын хэвлэлийн менежерээр ажилладаг байсан гэнэ.
Тэрбээр амьд ахуйдаа ерөнхийлөгчийн нууц даалгаврыг гүйцэтгэдэг байсан бөгөөд ялангуяа Елизаветагийн ээж Светлана Кривоногихад түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авч өгсөн гэж Proekt сайт мэдээлжээ.
Эрэн сурвалжлах сэтгүүлчид мөн Кривоногих Путинтэй танилцахаасаа өмнө Санкт-Петербург хотын нийтийн байранд амьдарч, цэвэрлэгч хийдэг байсныг тогтоосон байна. 2003 онд охиноо төрүүлсний дараа тэрбээр "Россия" банкны хувьцаа зэрэг хэд хэдэн компанийн капиталд нэгэн зэрэг хөрөнгө оруулалт хийж, Москва, Санкт-Петербургийн Каменный арал дээр тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авч, Ленинград муж дахь "Игора" цанын бааз, Ленинградын төв театрын хамтран эзэмшигч болжээ. Мөн «Важные истории» сайт Кривоногих Монакод Монте Карло казиногийн ойролцоо Газар дундын тэнгисийн үзэмжтэй орон сууц эзэмшдэг болохыг тогтоосон бөгөөд 2010 онд түүний хөрөнгийг 7.7 тэрбум рубль (энэ нь тухайн үеийн ханшаар 100 сая доллар) гэж үнэлжээ. Харин Кремль Путиныг Кривоногихтэй холбоотой гэдгийг үгүйсгэж, тэд энэ нэрийг анх удаа "сонсож" байна гэж мэдэгдсэн байна. Эх сурвалж: moscowtimes.ru Ж.Бат 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд