Путин: Украин бүхэлдээ биднийх

212
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.06.20/ үг хэлэхдээ түүний бодлоор Украин бүхэлдээ Оросынх гэжээ. Мөн ОХУ-ын цэргүүд Украины Сумы хотыг хилийн дагуу хамгаалалтын бүс байгуулах зорилгын нэг хэсэг болгон авч магадгүй гэж анхааруулсан байна. Путин Санкт-Петербургт явагдаж буй олон улсын эдийн засгийн чуулганд оролцож байхдаа оросууд болон украинчууд нэг ард түмэн гэж үздэг учир тэр утгаараа Украин бүхэлдээ Оросынх гэж хэлжээ. Тэр нэмж хэлэхдээ “Орос цэргийн хөл хаана хүрнэ, тэр манайх гэдэг зүйр үг бидэнд байдаг” хэмээсэн юм. Украины гадаад хэргийн сайд Андрий Сыбиха түүний хэлсэн үгийг ОХУ АНУ-ын гаргаж буй энх тайвны хүчин чармайлтыг үл тоомсорлож буйн нотолгоо гэжээ. Москва нэмж газар нутаг эзэлж, илүү олон украинчуудыг хөнөөх зорилготой гэж  хэлсэн байна. Одоогийн байдлаар ОХУ Украины газар нутгийн тавны нэгийг хяналтдаа авсан байгаа юм. Киев болон барууны холбоотнууд Москва Украины дөрвөн муж болон Крымийн хойгийг өөрийн эзэмшлийнх гэж зарласныг эсэргүүцдэг билээ. Эх сурвалж: Reuters
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд