Э.Амарбат Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга болон АТГ-ын Мөрдөх байцаах хэлтсийн дарга, УЕП-ын дэргэдэх Мөрдөх байцаах албаны мөрдөн байцаагчаар ажиллаж байсан билээ.
Улмаар түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 2024 оны арванхоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Түүнтэй хамт Б.Батсүх П.Одонтунгалаг Б.Мандахбаяр П.Энхтогтох Ц.Гантулга Ш.Батхолбоо гэх зургаан хүн Эрүүгийн хуулийн 22.5-1 17.3-2.2 21.2-1 22.1-2 22.4-2 10.4-1 21.14-2 дугаар зүйл ангиар прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбатад холбогдох хэргийн шүүх хурал /2025.05.28/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд болсон ч Ш.Батхолбоогийн эрүүл мэндийн шалтгаантай холбоотойгоор хоёр дахиа хойшлуулсан юм.
Үүний дараа /2025-06-17/-ны 09.00 цагаас эхлэн шүүх бүрэлдэхүүн Э.Амарбат нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэж өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу дахин хойшлуулсан. Өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний 10.00 цагаас хуралдав. Улмаар өмгөөлөгчийн хүсэлтээр уг шүүх хурал есдүгээр сарын 03-ны 09.00 цаг хүртэл хойшиллоо.
Бид эл хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар эргэн мэдээлэх болно.












