Португалийн парламентын сонгуульд баруун төвийн үзэлтнүүд ялалт байгууллаа

332
Португалийн парламентын сонгуульд баруун төвийн үзэлтнүүд ялалт байгууллаа

Өнгөрөгч ням гарагт болсон ээлжит бус сонгуульд Португалийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Луис Монтенегро тэргүүтэй баруун болон төвийн намуудын "Ардчилсан холбоо" эвсэл ялалт байгууллаа. Санал хураалтын дүнгээр "Ардчилсан холбоо" эвсэл 33 хувийн санал авч, парламент дахь суудлаа 89 болгон нэмэгдүүлсэн байна. Гэвч эвсэл олонх болж чадаагүй тул Ерөнхий сайд Монтенегро эвслийн Засгийн газар бүрдүүлэхийн тулд сөрөг хүчний намуудтай хэлэлцээр хийхэд нээлттэй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр сонгуулийн дараа хэлсэн үгэндээ “Бид харилцан зөвшилцөж үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьж чаддаг байх хэрэгтэй" гэв.

 
Шинэ мэдээ
Их уншигдсэн