Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээ зарлалаа

307
Пакистан улс Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээ зарлалаа
Пакистан улсын эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр болсноо зарлалаа. Энэ шийдвэр нь өнгөрсөн сард Энэтхэг, Пакистаны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөнд гал зогсоох хэлэлцээрийг байгуулахад Трамп тодорхой үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой гэв. Пакистаны Засгийн газар X сүлжээнд "Сүүлийн үед болсон Энэтхэг-Пакистаны зөрчилдөөний үеэр шийдэмгий дипломат оролцоо, манлайлах чадвараараа онцгой үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгч Трампыг хүндэтгэн Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэхээр боллоо" хэмээн мэдэгджээ. Трамп өөрийгөө энэ шагналыг хүртэх ёстой гэж олон удаа ил тод илэрхийлж байсан. Энэ жилийн шагналын эздийг аравдугаар сард зарлах юм. Энэ оны тавдугаар сард Трамп Энэтхэг, Пакистаны хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний дараа гал зогсоох шийдвэр гарсныг зарласан. Тэрбээр тухайн үед АНУ-аас үзүүлэх худалдааны боломжийг хэлэлцээний хөшүүрэг болгон ашигласнаа онцолсон юм. Пакистан АНУ-ын оролцоог баталсан ч Энэтхэг үүнийг няцаасаар байна. Гэхдээ АНУ дахь Пакистаны Элчин сайд асан уг шийдвэрийг "харамсалтай" хэмээн шүүмжилж, "Газад Израилын геноцидийн дайныг дэмжиж, Ираны эсрэг дайралтыг "гайхалтай" хэмээсэн хүнийг нэр дэвшүүлэх нь үндэсний нэр хүндэд сэв суулгалаа" гэжээ. Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд очмогцоо Орос-Украин, Израил-Хамасын дайныг хурдан дуусгах амлалт өгсөн ч аль алинд нь энх тайвны гэрээ байгуулаагүй хэвээр байна. Тэрбээр 2009 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж эхлээд ердөө найман сарын дараа Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Барак Обамаг удаа дараа шүүмжилж байсан. Эх сурвалж: ВВС
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд