Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Зөвшөөрлийн тухай хуулийг баталбал уяачдаасаа эхлээд бооцоо тавьж уралдаж байгаа бүх хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг болно. Судлаад үзвэл уяачид спортод бус 1XBET-ээр дамжаад казинод л мөнгөө алдаад байгаа юм билээ" гэв.



