Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын сан дампуураагүй. Гэтэл нийгэмд энэ сангийн талаар буруу мэдээлэл түгээсэн. Банкнуудааас 160 тэрбум төгрөгөө аваагүй байна. Энэ нь сангийн нийт орлоготой харьцуулахад бага мөнгө. Бид хуулийн байгууллагатай хамтран ажилласаар байна. Гэхдээ 6 их наяд төгрөгийн эрсдэл үүссэн. Манай улсын 1.2 сая хүн энэ сангаас тэтгэмж тусламж авдаг.
2012 оныг хүртэл Капитал банканд 10 орчим тэрбум төгрөгийг НДС-аас байршуулдаг байсан. 2012-2016 оны хооронд энэ дүн 11 дахин нэмэгдсэн. Аль сайдын үед энэ мөнгө нэмэгдсэнийг харж болно.
Эрүүл мэндийн сайд Л.Мөнхсайхан: Ирэх долоодугаар сард Баянхонгор аймагт нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно. Улаанбаатарт байхгүй, том эмнэлэг барьж дууслаа. Өвөрхангай аймагт мөн эмнэлэг барьж байна. Хавдрын эмнэлгийг өргөтгөхөөр энэ оны улсын төсөвт 17 тэрбум төгрөг тавьсан. Гэвч гурав дахиа тендер зарласан. Учир нь санал өгсөн ААН-үүд алга. Цалин бага тул хөдөө ажиллах эмч, асрагчид их цөөн байна.
Ялангуяа орон байргүй тул хөдөө ажиллах хүн их цөөн байна. Уг нь манай салбарын суурь асуудлыг шийдсэн. Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжиж байна. Гэвч Сангийн яам эмнэлгийн ажиллагсад үндсэн цалингийнхаа 20 хувиас хэтэрсэн урамшуулал авах ёсгүй гэж хязгаарласан.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбaяр: Энэ оны сүүлээр манай салбар 30 хувиар өсөх хүлээлттэй байна. Махны экспорт хэвийн байна. Ноолуурыг дотоодод угааж самнаж эхэлсэн тул энэ оны сүүлээр манай салбарын үзүүлэлтүүд өснө. ЖДҮХС-д энэ оны болон ирэх оны төсөвт мөнгө хуваарилаагүй. Өмнөх зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг өгч байна. Нэмэлт эх үүсвэр байхгүй.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Энэ хуралд Эрчим хүчний сайд байхгүй байгаа нь харамсалтай. 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд эрчим хүчний салбарын 35 ажил төлөвлөжээ. Эдгээрээс маш олон ажил өнөөг хүртэл хэрэгжээгүй. тэгсэн атлаа 2026 оны төлөвлөгөөнөөс хасжээ. Хэрэгжүүлээгүй тул хэн хариуцлага хүлээх вэ? Эрчим хүчний сайд зарим ажил дээр хуруугаа ч хөдөлгөдөггүй. 2026 онд хоёр л шинэ ажил оруулжээ. Өмнөхөө дуусгаагүй бол хийх нь ямар ч хүнд ойлгомжтой биз дээ?
Гэтэл эрчим хүчний салбар улс оны хөгжлийн чөдөр болчхоод байна.
Эрчим хүчний яамны газрын дарга Б.Ерэн-Өлзий: Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг бид төлөвлөгөөнд оруулаагүй. Эдгээр төсөл хэрэгжинэ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Сайд нар алга, гэхдээ Засгийн газар огцорсон ч УИХ байх байлгүй. Иймээс саналаа хэлье. Австралид 3П буюу хүн амын тоо, бүтээмж, ажиллах хүчний оролцоогоо ихээхэн анхаардаг. Манай улсад эдгээр үзүүлэлт хангалтгүй байна. Ирэх онд төсвийн зардал өсөх үү? Алдагдалтай төсөв батлах юм уу? Зардал 1 их наяд төгрөгөөр нэмэгджээ.












