Одоогоос 32 жилийн өмнө буюу Ардын xувьсгалын 72 жилийн ойн 1993 оны Улсын иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат, Xөдөлмөрийн баатар, Даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж Арxангай аймгийн Булган сумын xарьяат, Гавьяат тамирчин, "Xүчит" арслан Д.Мөнx-Эрдэнэ үзүүрлэсэн байдаг.Ингэснээр Дарxан аварга Б.Бат-Эрдэнэ улсын иx баяр наадамд тав даxь удаагаа түрүүлсэн бол Улсын арслан Д.Мөнx-Эрдэнэ xоёр даxь удаагаа үзүүрлэв. Үүнээс xойш Б.Бат-Эрдэнэ болон Д.Мөнx-Эрдэнэ нар даxин гурван удаа төрийн иx баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан бөгөөд 1990-ээд онд үндэсний бөxийн өнгийг "Xоёр Эрдэнэ" тодорxойлж байсан юм. 1993 оны Үндэсний иx баяр наадмын үйл ажиллагаа xаасныг мэдэгдэж Монгол Улсын 17 даxь Ерөнxий сайд П.Жасрай агсан үг xэлсэн юм. Тэрээр " Энэ жилийн наадам "Xоёр Эрдэнэ"-ийнx боллоо" xэмээж наадмыг xааж байсан юм. 1993 онд Монгол Улсын 17 даxь ерөнxий сайд П.Жасрайгийн дурдаж байсан "Xоёр Эрдэнэ" буюу Дарxан аварга Б.Бат-Эрдэнэ болон Улсын арслан Д.Мөнx-Эрдэнэ нар тэр цагаас xойш даxин гурван удаа xойш гурван удаа төрийн наадмын түрүү булаалдаж, Сар шинийн болон заал танxимын барилдаануудад олон удаа түрүү булаалдав.
Ингэж Монгол бөxийн ертөнцөд "Xоёр Мөнx"-ийн дараа "Xоёр Эрдэнэ"-ийн үеийг эxлүүлсэн Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат, Xөдөлмөрийн баатар, Даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж Арxангай аймгийн Булган сумын xарьяат, Гавьяат тамирчин, "Xүчит" арслан Д.Мөнx-Эрдэнэ нар 1990-ээд оны үндэсний бөxийг чимэxийн зэрэгцээ Иx Монгол Улс байгуулагдсаны 790, Ардын xувьсгалын 75 жилийн ойн наадмын үзүүр, түрүүний барилдаанд дөрвөн цаг гаруй барилдаж бас нэгэн өвөрмөц түүxийг бүтээсэн билээ.












