П.Батчулуун эмчийн хэргийг УДШ хяналтын шатны хуралдаанаараа өнөөдөр хэлэлцэнэ

393
П.Батчулуун эмчийн хэргийг УДШ хяналтын шатны хуралдаанаараа өнөөдөр хэлэлцэнэ

Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг Улсын Дээд шүүх хяналтын шатны хуралдаанаараа  өнөөдөр хэлэлцэнэ. Түүнийг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил зургаан сарын хорих ял оноосон юм. Улмаар хорих ангид сүрьеэ туссан, дээр нь зүрхний стент тавиулсан тухай УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдэгдэж,  эрүүл мэндийнх нь байдалд санаа зовниж буйгаа хэлсэн.

Харин П.Батчулуун  болон түүний өмгөөлөгч анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл  зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм. Иймд Улсын Дээд шүүх хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ.  Мөн хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад П.Батчулууны эмчийн өвчин орсон. Тиймээс эрүүл мэндийн шалтгаанаар хорих ялаас нь чөлөөлөх тухай ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдсэн. Харин П.Батчулуун эмчийн хувьд цагаатгахгүй л бол олон эмчийн хийсэн ажил, зүтгэсэн гавьяа үнэгүйднэ. Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг хэмээн зөрүүдэлсээр байгаа юм.

Шинэ мэдээ
Их уншигдсэн