П.Батхишиг: ЦУОШГ-ын супер компьютерыг шинэчиллээ

233
П.Батхишиг: ЦУОШГ-ын супер компьютерыг шинэчиллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх П.Батхишигээс дараах асуултад хариулт авав. -2024 оны зудын дараа та бүхэн УОК-той хамтран дүн шинжилгээ хийсэн үү. 2023 оны өвөл эхэлсэн зудаас урьдчилан сэргийлэх боломж байсан уу? -Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээллийг нарийвчлан боловсруулан түгээдэг. Цаг агаарын төлөвийг тав арав хоног, сар, улирлаар нь урьдчилан мэдээлж байна. Газар хөдлөлтийг ч тодорхой хэмжээнд урьдчилан мэдэх боломж манай улсад бүрдсэн. Нийслэлд иргэд цаг агаарын мэдээг байнга авч байна. Харин хөдөө сүлжээний хүрэлцээ, ухаалаг гар утасгүйн улмаас мэдээг хоцорч авч болзошгүй. Гэхдээ цаг агаар хүндэрсэн нөхцөлд орон нутгийн байгууллагууд иргэдэд цас орох нь, хүйтрэх нь гэдгийг давхар мэдээлж байх үүрэгтэй юм. Шалтгаан үр дагавар салшгүй холбоотой. Бид ихэвчлэн үр дагаврыг онцолдог. Манай улсад даатгалын тогтолцоо нэвтрээд 30 жил болсон ч нийт малын ердөө 14-15 хувь нь даатгалтай байдаг. Мөн малын тоо өсөж байна. Мал бол төрийн хамгаалалтад байдаг хувийн өмч юм. Хохирлын дараа малаа даатгуулсан малчид нөхөн төлбөрөө авсан. Тэдний хувийн өмч учраас эрсдэлдээ санаа зовжээ. Нөгөөтэйгүүр мал тэдний амь зуулга тул малаа даатгуулах нь зөв. Манай улсад даатгалын тогтолцоо нэвтрээд 30 жил болсон ч нийт малын ердөө 14-15 хувь нь даатгалтай байдаг. Даатгуулаагүй малчдад хүндрэл үүссэн. Гэвч тэднийг малаа заавал даатгуул гэж шахаж болохгүй. Бидний аливаа гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдал хангалтгүй хэвээр байна.  Иймд цаг уурчдын мэдээг малчид уншаад, тэр дагуу ажлаа төлөвлөж, үйл хөдлөлөө уялдуулж байна уу гэдэгт анхаарч ажиллана. Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно гэхэд л орон нутгийн удирдлагууд хадлан тэжээлийн бэлтгэлд хяналт тавин ажиллах ёстой юм. Улсын гар харах ёсгүй. НҮБ, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр би АДАПТ төслийг дөрвөн аймагт хэрэгжүүлж байна. Баруун хоёр, зүүн хоёр аймагт энэ төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд ЦУОШГ-ын супер компьютерыг шинэчиллээ. Тэгэхээр 21 аймгийн цаг уурын мэдээллийг шуурхай боловсруулна. Гамшигт үзэгдлийн давтамж, хохирол жилээс жилд нэмэгдэж байгаа тул манай яам Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран боловсрууллаа. Салбарынхандаа хуулийн төслийг танилцуулж, саналыг нь авсан. Гамшигт үзэгдлийг бид зогсоож чадахгүй, хянаж чадахгүй. Иймд урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, төлөвлөгөөгөө энэ чиглэлд боловсруулна. Шалтгаанд биш үр дагаварт анхаарсаар өнөөг хүрлээ. Цаашдаа их хэмжээний өгөгдөл боловсруулах, хяналтын станцууд суурилуулах шаардлагатай. Одоогоор бид эдгээр ажлыг олон улсын байгууллагын санхүүжилтээр л хийж байна. АДАПТ төслийн хүрээнд дөрвөн аймгийн  л гамшигт бэлэн байдлыг нэмэгдүүлсэн. -Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо