“Оюут” нэртэй шинэ орд нээгдэв

190
“Оюут” нэртэй шинэ орд нээгдэв
Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт хайгуулын үр дүнд "Оюут" нэртэй шинэ орд газрыг нээлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байна.
Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг том шинэ орд нээгдэж, монголчуудад ахуй амьдралаа дээшлүүлэх, ашиг орлогоо нэмэх, хөгжил дэвшлийг хурдасгах шинэ боломж гарч байна гэсэн үг юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг даалгавар өглөө.
Энэ тооцооллоор авч үзвэл Оюут ордыг 30-35 жил ашиглах юм. Эрдэнэт үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэжээ.
Ордыг ашиглах зураг төсөл болон бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд ажиллана.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут зэсийн шинэ ордыг нээж, ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаанд өнөөдөр /2025.09.07/ оролцлоо. Тэрбээр “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрд тэгш, шударга хүртээх талаар Үндсэн хуулиараа баталгаажуулсан.
Үндсэн хуулийн 2019 оны энэхүү өөрчлөлтийн дагуу иргэн бүр өөрийн дансандаа хуримтлал үүсгэж, хэрэгцээндээ тохируулан зарцуулах боломж нээгдэж байна.
Цаашид шинэ орд, хүдэржилтийн бүс илрэх магадлал бүхий талбайд аливаа төлөвлөлт, бүтээн байгуулалтыг оролцогч талуудтай нягт харилцан ярилцаж, орон нутаг, нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэгтэй.
Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэжилтэн болдгийг Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр харж болно” гэв.
Оюут орд нь Эрдэнэтийн Овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км орчим зайд оршиж байгаа нь нэн таатай орчин нөхцөл юм. Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, Хойд бүс цаашлаад Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд том түлхэц болно.

Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо