Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Итгэл үзүүлэх” эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 цаг гаруй хэлэлцлээ. Итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг хаалттай, цаасаар явуулж, гишүүдийн олонхын саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэсэнгүй. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.
Санал хураалтад нийт 82 гишүүн оролцож, 44 гишүүн итгэл хүлээлгэх нь зөв гэж үзсэн бол 38 гишүүн татгалзжээ. Гэхдээ 126 гишүүний олонх дэмжээгүй тул ийнхүү Засгийг газар огцорлоо.












