Оросын тал гал зогсоожээ

177

sonin.mnМОСКВА, 2025 оны тавдугаар сарын 8 /TASS/. Аугаа Эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Владимир Путиний зарласан түр эвлэрлийн хугацаанд Оросын тал байлдааны бүх ажиллагааг зогсоолоо. Тавдугаар сарын 8-ны 00:00 цагаас эхэлсэн гал зогсоох хугацаа тавдугаар сарын 11-ний 00:00 цаг хүртэл 72 цаг үргэлжилнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гал зогсоох шийдвэр гаргаснаа дөрөвдүгээр сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ саналыг хүлээж авахгүй гэдгээ тавдугаар сарын 3-нд мэдэгдсэн байна.

Оросын талын зүгээс, хэрэв Украин түр эвлэрлийг зөрчвөл Оросын Зэвсэгт хүчин дайралтыг няцаахад бэлэн байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, тавдугаар сарын түр эвлэрлийн талаарх Оросын байр суурь аль хэдийн тодорхой болсон бөгөөд уг асуудалтай холбоотой шинэ чиглэл, зааварчилгаа одоогоор гараагүй байна гэжээ. Харин Украины Зэвсэгт хүчин лхагва гаргийн шөнө Оросын бүс нутгууд руу дронноор өргөн цар хүрээтэй дайралт хийсэн байна.

Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд уг дайралтыг няцаажээ. Москва хотын орчимд есөн дроныг устгасан гэж нийслэлийн захирагч Сергей Собянин мэдээлсэн байна.

Энэ бол цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойших гурав дахь удаагийн түр эвлэрэл юм. Эхнийхийг 2023 онд Зул сарын баярыг тохиолдуулан зарлаж, нэгдүгээр сарын 6-ны өдрийн 12:00 цагаас 7-ны 24:00 цаг хүртэл үргэлжилсэн. Гал зогсоох нөхцөлийг Украины тал дагаж мөрдөөгүй бөгөөд Кремль энэ үйлдлийг "увайгүй, тайлбарлах аргагүй үйлдэл" гэж мэдэгдэж байв. Хоёр дахь удаагийн эвлэрэл нь Улаан өндөгний баярын үеэр буюу дөрөвдүгээр сарын 19-ний 18:00 цагаас 21-ний 00:00 цаг хүртэл зарлаж байсан бөгөөд энэ удаа ч Украины Зэвсэгт хүчин гал зогсоох нөхцөлийг зөрчиж байв.

Д.Жаргал Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд