Оросын бодлогыг дэмжинэ гэдгээ Ким Жөн Ун илэрхийлжээ

190
СӨҮЛ, 2025 оны зургаадугаар сарын 18 /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн

бичгийн дарга Сергей Шойгутай уулзах үеэрээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэсэн Оросын бодлогыг дэмжиж байгаагаа нотоллоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлжээ.

"Хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны нэг жилийн ойн өмнө Ким Жөн Ун Пёньян хотноо зургаадугаар сарын 17-нд Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа.

Уулзалт эхнээсээ дуустал найрсаг бөгөөд итгэлцэлд суурилсан халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө" гэж KCNA мэдээлсэн байна. С.Шойгу Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний аман илгээлтийг дамжуулжээ. Ким Жөн Ун хариуд нь "нөхөрсөг мэндчилгээ" дамжуулахыг хүссэн байна.

“ОХУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын шударга ёсыг империалист жанжлагчдын явуулгаас хамгаалах бодлогыг БНАСАУ-ын засгийн газар тууштай, шийдэмгий дэмжиж байгааг нөхөр Ким Жөн Ун дахин нотоллоо.

Мөн Солонгос-Оросын хооронд байгуулсан гэрээний заалтуудыг чин шударгаар хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн” хэмээн тус агентлаг мэдээлжээ. Талууд “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээний ач холбогдлыг үнэлж”, төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон хамтын ажиллагааны "ирээдүйтэй төлөвлөгөө"-г хэлэлцсэн байна. Ким Жөн Ун, С.Шойгу нар мөн Курск мужид Солонгосын ардын армийн дайчдын гавьяаг мөнхжүүлэх асуудлыг хөнджээ. KCNA-гийн мэдээлснээр, “Нөхөр Ким Жөн Ун цэргийн тусгай ажиллагаа явуулж буй бүс нутаг болон Курск муж дахь өнөөгийн нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр хоёр улсын хооронд байгуулсан гэрээний хүрээн дэх хамтын ажиллагааны асуудлуудыг тодорхойлсон" байна.

      Д.Жаргал Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд