Оросууд барууныхныг үзэн ядахаас залхаж байна гэжээ

307
Оросууд барууныхныг үзэн ядахаас залхаж байна гэжээ
Оросуудын дийлэнх нь буюу 80 хувь нь барууны орнуудтай харилцаагаа сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь судалгааны нийт үеийн хамгийн дээд үзүүлэлт бөгөөд өмнөх оныхтой харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлт гэж Левада төвөөс мэдээлсэн байна. Тус төвийн мэдээлснээр судалгаанд оролцогчдын зөвхөн 14% нь харилцаагаа сайжруулах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд энэ нь 2015 оноос хойших хамгийн доод түвшин юм. Хэдий яриа хэлэлцээ хийх шаардлага өндөр байгаа ч барууны орнуудтай жинхэнэ найрсаг харилцаа тогтоох боломжтой гэж үзэх хүмүүсийн тоо ердөө 25% байв. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 24-өөс доош насны залуучууд, эмэгтэйчүүд, YouTube-ээс мэдээлэл авдаг хүмүүс байжээ. Үүний эсрэгээр, Орос, Барууны хооронд үл итгэх байдал зайлшгүй гэсэн үзэл бодол бүхий эрэгтэй, өндөр настай хүмүүс судалгаанд оролцогчдын дунд түгээмэл байв. Сонирхолтой нь АНУ сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа Оросуудын нүдэнд гол “дайсан” байхаа больсон нь анхаарал татжээ. Уг жагсаалтыг одоо Герман 55%, Их Британи 49%, Украин 43% -аар тэргүүлж байгаа бөгөөд харин АНУ 2024 оны тавдугаар сараас хойш 36 хувиар буурч, 40%-иар дөрөвдүгээр байрт орсон байна. Мөн АНУ-д хандах хандлага мэдэгдэхүйц зөөлөрсөн бөгөөд судалгаанд оролцогчдын 37% нь АНУ-д дуртай гэж хариулсан бол жилийн өмнө энэ үзүүлэлт 18% байжээ. Энэ санал асуулгад ялангуяа Орос залуучууд, Москвагын иргэд, Европт очсон хүмүүс эерэг хандлагатай байсан гэнэ. Түүнчлэн БНАСАУ-ын нэр хүнд Оросын холбоотон болж огцом өссөн нь гэнэтийн зүйл байсан бөгөөд 2023 онд санал асуулгад оролцогчдын дөнгөж 5% нь Хойд Солонгосыг дурддаг байсан бол одоо 30% болж, Беларусь (80%), Хятад (64%), Казахстан (36%), Энэтхэгийн (32%) дараа бичигджээ. Энэхүү судалгааг 2025 оны 5-р сарын 22-28-ны хооронд Оросын 50 бүс нутгийн 1613 хүний дунд нүүр тулсан ярилцлагын аргаар явуулсан байна. Эх сурвалж: trt.global Ж.Бат 
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд