Орос, Украины талууд олзлогсдыг солилцох ажиллагааг эхлүүлжээ

206

sonin.mnКИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 10 /DW/. Өчигдөр буюу даваа гарагт Орос, Украины талууд Истанбулд хүрсэн тохиролцооны хүрээнд олзлогдсон цэргүүдээ харилцан солилцох шинэ ажиллагааг эхлүүлжээ.

Энэ тухай Украины олзлогдсон цэргийн асуудал хариуцсан зохицуулах штаб, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский, мөн Оросын Батлан хамгаалах яам өөрсдийн мэдээллийн сувгуудаар мэдээлсэн байна.

Талууд энэ удаад 25-аас доош насны цэргүүдийг солилцсон байна. Украины талын мэдээлснээр, шархадсан болон хүнд шархадсан цэргүүд мөн эх орондоо эргэн иржээ. “Энэ үйл явц нэлээд төвөгтэй, олон нарийн асуудал бий. Хэлэлцээ бараг өдөр бүр үргэлжилж байна” гэж В.Зеленский бичжээ. Уг ажиллагааны эхний үе шатанд хэчнээн цэрэг солилцсон нь одоогоор тодорхойгүй байна. Ажиллагааг “ойрын хэдэн өдөрт” хэд хэдэн үе шаттайгаар явуулна гэдгийг талууд баталжээ.

“Истанбулын уулзалтын хүрээнд хүрсэн хүмүүнлэгийн асуудлаарх тохиролцоонууд бүрэн хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээн Украины Ерөнхийлөгч нэмж дурдсан байна.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Москва, Киев хоёр адил тооны хүмүүсийг харилцан солилцсон байна. Оросын цэргийн албан хаагчид одоогоор Беларусьт байгаа бөгөөд удахгүй нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр эх орондоо ирнэ гэж тус яам мэдэгджээ. “Аюулгүй байдлын үүднээс” солилцох ажиллагааны бүх үе шат дууссаны дараа хэчнээн хүн суллагдсаныг мэдэгдэнэ гэж Украины зохицуулах штаб мэдээлсэн байна.

Д.Жаргал Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд