“Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг өнөөдөр албадан буулгаж, газрыг чөлөөллөө

428
“Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг өнөөдөр албадан буулгаж, газрыг чөлөөллөө

Сүхбаатар дүүргийн I  хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клубийн барилгыг 1929 онд ашиглалтад оруулжээ.   Хуучин Ленин клубийн газар ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй байсныг залилж, тухайн газраас хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа аж.

Уг асуудалтай холбогдуулан Ленин клуб байрлаж байсан объектын залгаа байршилд зөвшөөрөлгүйгээр барилгын каркас угсарч байсан “Оргил МГЛ” ХХК-ийн барилгыг өнөөдөр албадан буулгаж, газрыг чөлөөллөө.  Тодруулбал, “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар очсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байгаа аж.

Шинэ мэдээ
Их уншигдсэн