Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд урамшуулал үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа. Хуулийн төсөл 2 зүйлтэй 3.3.1.1 хэсэгт бөгөөд бага хүүхэд нь нэг нас хүрсэн гэснийг, 3.2 зүйлд бага хүүхэд нь нэг нас хүрэхэд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нэг ба түүнээс дээш настай гэсэн болзлуудыг тус тус хасч хүүхэд тээн төрүүлсэн болон асарсан хөдөлмөрийг бодитоор үнэлэх зохицуулалтыг тусгасан болно. Энэ хууль нь 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хуулийн төслийг баталснаар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон авах эхчүүдийн тоо 10154, хоёрдугаар зэргийн одон авах эхчүүдийн тоо 27140-өөр нэмэгдэх бөгөөд нийтдээ 7,5 тэрбум төгрөгийн нэмэлт зардал улсын төсөвт шаардлагатай болно. Энэ нь нийгмийн халамжийн нийт төсвийн 0,2 хувийг эзэлж, төрийн бодлого ялгаварлалгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна гэв.












