Өчигдөр буюу 2025.06.11-ний өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны конгресс зохион байгуулагдав.Уг xурлаар IJF-ын гишүүнчлэлтэй 180 гаруй улсын төлөөлөл оролцов Олон Улсын Жүдо Бөxийн Xолбооны нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонx нь ноён Мариус Визерийг ирэх дөрвөн жилд ажиллаx Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгосон байна. Мөн тус хурлаар 2026, 2027, 2028 онуудад ДАШТ-г зохион байгуулах улсуудыг танилцуулсан ба “2028 оны Лос Анжелес”-н олимпын жилд зохиогдох ДАШТ-г Бахрейн улсад зохион байгуулахаар хэлэлцээрийн түвшинд явж буй. Мөн тамирчдын дэлхийн чансааг тооцох, олимпын чансааг тооцоолох журмыг танилцуулав.
ОУЖБХолбоонд 177 улсын 10 291 тамирчин чансааны оноотой яваа бөгөөд үүнээс 372 тамирчинд Лос Анжелесын олимпын оноо олгогдох ажээ.Түүнчлэн шүүгчдийн ерөнхий зөвлөлөөс олон улсын шүүгчдийг бэлтгэх сургалтын тухай ба өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт тайлангаа танилцуулав. Тив тус бүр мөн адил өнгөрсөн 2 жилийн ажлын дүгнэлт, тайлангуудаа хэлэлцэв. Мөн ОУЖБХолбооны чухал хэсэг болох Санхүүгийн хэлтэс ажлын тайлангаа илтгэсэн бөгөөд дэлхий даяар жүдо бөхийг хөгжүүлэх, дасгалжуулагч, тамирчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдуулах, жүдо сул хөгжсөн орнуудад дэвжээ байгуулахад туслалцаа үзүүлэх гэх мэт ажлуудыг идэвхитэй зохион байгуулж тив тус бүрийн нэгдсэн холбоодууд ба улс орнуудын холбоодтой нягт харилцаатай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Энэхүү өндөр түвшний уулзалтад Монгол улсыг төлөөлөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, үндэсний шигшээ багийн менежер Г.Болор нар оролцжээ.
Эx Сурвалж: Монголын Жүдо Бөxийн xолбоо












