Тэмдэглэлт өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон цол, медаль гардуулдаг уламжлалтай. Энэ бүхэнд л жүжигчин Д.Бямбацогтод яагаад МУГЖ цол олгодоггүй юм бэ гэх нэхэл байнга явдаг. Ард түмний гавьяат гэгддэг Д.Бямбацогт "Ноён солиот", "Салхи Дамбий" зэрэг олон арван уран сайхны киноны гол олон туслах дүр бүтээж, олны хайр талархлыг хүлээсэн нэгэн. Тэгвэл олны хүсэл биелж, жүжигчин Д.Бямбацогтыг МУГЖ цолоор маргааш шагнах юм байна.












