“Ойрын 10 жилд цөлжилт эрчимжиж, байгаль, хүн амын амьдралд ноцтой эрсдэл нүүрлэж болзошгүй”

191
Монгол орны олон бүс нутгийг хамарсан гангийн үзэгдэл сүүлийн саруудад эрчимжиж, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Усны хомстол, бэлчээрийн талбайн цөлжилт, хөрсний доройтол нь зөвхөн байгаль орчинд төдийгүй олон мянган малчин өрхийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Сүүлийн үеийн судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэгэн хэмжээгээр өртсөн, нийт бэлчээрт ашиглагдаж буй талбайн 65 хувь нь их бага хэмжээгээр доройтсон, Үүнээс 14.4 хувь нь байгалийн аясаар сэргэх боломжгүй болсон гэж тооцоолжээ. Дэлхий нийтээр жил бүрийн 6 сарын 17-ны өдрийг ган, цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. “ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай" нүб-ын конвенцыг 1994 онд баталж, 195 улс орон нэгдэн орсон бөгөөд манай улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг болсон юм. Энэ жил дэлхий нийтээр цөлжилт, газрын доройтлыг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл болох хүмүүний хязгааргүй хэрэглээ, түүнийг дагасан газрын доройтолд анхаарлаа хандуулахад чиглүүлж байна. Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн зүгээс 2025 оны Олон улсын ган, цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан Үндэсний төв номын сангийн захиргаатай хамтарч их, дээд сургууль болон коллежийн оюутан, дунд, ахлах ангийн сурагчдын төлөөлөгч болон судлаач, байгаль орчны төлөөллүүдийг оролцуулан хэлэлцүүлгийг өнөөдөр өрнүүллээ. Хэлэлцүүлгийн хүрээнд цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлын талаар мэдлэг, туршлага солилцох, залуу ирээдүй үеийн санал бодлыг сонсох, тэдний дуу хоолойг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж. Энэ үеэр Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын тэргүүлэх ажилтан А.Хауланбек хэлэхдээ, "Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх тухай хууль хэдийн батлагдсан ч практикт хэрэгжилт муу байсаар ирсэн. Харин 2024 онд энэ хууль шинэчлэгдэн, "Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль" нэртэйгээр дахин батлагдаж, бодитой ажил хэрэгжиж эхэлж байна. Шинэчилсэн хуулийн хүрээнд:
  • Монгол орны хэмжээнд цөлжилтийн түвшин, байршлыг тогтоох, хянах,
  • Цөлжилттэй тэмцэх технологийн шийдлүүдийг боловсруулах, нэвтрүүлэх төвүүд байгуулах зэрэг ажлууд хийгдэж байна.
Одоогоор Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн харьяанд Монгол орны экологийн ялгаатай бүс нутагт урт хугацааны гурван судалгааны төв ажиллаж байна:
  1. Элсэн Тасархай – Булган аймгийн Рашаант суманд байрладаг.
  2. Орхон сум – Дархан-Уул аймаг болон орчмын тариалангийн бүс нутаг.
  3. Говьсүмбэр аймаг – Хэт хуурай, сүл хээрийн бүс нутгийг хамардаг.
Эдгээр төвүүдэд нарийвчилсан судалгаанууд хийгдэж, бүс нутгийн онцлогт тохирсон экосистем сэргээх технологийн шийдлүүд боловсруулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мөн Засгийн газрын түвшинд батлагдаж, өргөн хүрээтэй хэрэгжиж эхлээд байгаа. Байгууллага, албан байгууллага, иргэд идэвхтэй оролцож, мод тарих ажлыг өрнүүлж буй. Гэхдээ “Мод тарих нь цөлжилттэй тэмцэхэд хангалттай юу” гэдэг асуудал дэлхий дахинд ч анхаарал татаж байна. Одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улс цөлжилтийн хүчтэй нөлөөнд өртсөнгэсэн дүн шинжилгээ гарсан байдаг. Монгол улс ч энэ тоонд ордог. Бид зөвхөн мод тарих бус, экосистемийг бүхэлд нь нөхөн сэргээх, байгалийн онцлогт тохирсон шийдлүүд хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол орны газар зүйн байршлын онцлог нь цөлжилт эрчимтэй явагдах шалтгаануудын нэг юм. Урд талаараа Хятадын цөлийн бүс, хойд талаараа Сибирийн хүйтэн уур амьсгалтай орших тул агаарын урсгал, салхи хоёрын огтлолцлын цэг нь Монгол болдог. Үүний улмаас байнгын хуурайшилт, шуурга, элсний нүүдэлтэй нөхцөл үүсдэг юм. Иймээс бүс нутгийн онцлогт тохируулан:
  • Говийн бүсэд – заг,
  • Хангайн бүсэд – хар мод,
  • Хээрийн бүсэд – харгана зэрэг төрөлжсөн ургамлыг тарьж, нөхөн сэргээлт хийх нь зүйтэй.
Хэрэв өнөөдрийн авч буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлж, цогц бодлого хэрэгжүүлэхгүй бол ойрын 10 жилд цөлжилт эрчимжиж, байгаль орчин, хүн амын амьдралд ноцтой эрсдэл нүүрлэх аюултай" гэв. Хүн ам, том хотууд хөгжихийн хэрээр хэрэглээ өсөж хүнс, тэжээл, хувцасны хэрэглээг хангах бүтээмжит газрыг тэлэх хэрэгцээ нэмэгдэж байна. Тиймээс хүн төрөлхтний хэрэгцээ хангахад эрүүл газар чухал ч, өнөөдрийн байдлаар эх газрын нийт экосистемийн 78 хувь нь хэдийн унаган төрхөө алдаж байна гэсэн тооцоо бий. Иймээс газрын доройтлыг нэмэгдүүлэхгүйн тулд одоо байгаа тариалан, бэлчээр, ой зэргийг зохистой ашиглах, амьдрах орчиндоо хүн бүр мэдлэгтэй байж, сэргийлэх нь бидний ирээдүйг тодорхойлох чухал алхам болох юм. Хэлэлцүүлгээр цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдал, түүнээс үүдсэн аюул, хохирол, ирээдүйд учруулах үр дагаврыг бууруулах боломж, хүн бүрийн оролцоо зэрэг асуудлуудыг хөндөж, 2026 онд болох СОР17 хуралд залуу үеийн дуу хоолойг хүргэхэд чиглэж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо