Баянзүрх дүүргийн XXYI хороо "Оргил" худалдааны төвийн III давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр /2025.06.24/ 07:41 цагт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж байна" хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Мөн өчигдөр:
Баянзүрх дүүргийн XXXXI хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн долоон алба хаагчийг очиход иргэн Б-гийн хашаанд хураалттай хуучин автомашины сэлбэгүүд шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн I хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аравдугаар ангийн алба хаагчдыг очиход задгай 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн YIII хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.5 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн III хороонд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход задгай 0.1 га орчим талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн XXYI хороонд аянга бууж мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 16:17 цагт хүлээн авч Төв аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын XIII багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.23-ний өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 7 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.










