ОБЕГ: Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар өссөн дүн гэв

383
ОБЕГ: Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар өссөн дүн гэв
Онцгой байдлын ерөнхий газраас 2025 он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 35.6 хувиар өссөн дүн гэлээ.  Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр,
 Дээр дурдсан ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар ойн 47071 га, хээрийн 701,011 га талбай, нийт 748,082 га талбай, таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, долоон мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 764 хүн, 83 автомашин, 26 мотоцикл, 18 морь, 890 гал унтраах багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 26562.9 га талбай өртсөн гэлээ.
Цаашлаад Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн "Бэрхийн давааны ар" гэдэг газар энэ сарын 8-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 11-ний  21:40 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 274 хүн 34 автомашин, 24 мотоциклтой ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7293 га талбай өртсөн. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар баг "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн гал түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 182 хүн, 18 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 7919 га талбай өртсөн тухай мэдээллээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: Баяр наадмын өдрүүдэд 25 хүн живж амиа алдсаны зургаа нь хүүхэд байна
a
admin
·2025-07-18 11:39

Сэрэмжлүүлэг: Баяр наадмын өдрүүдэд 25 хүн живж амиа алдсаны зургаа нь хүүхэд байна

ОБЕГ: Аврагчид 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
a
admin
·2025-07-07 09:44

ОБЕГ: Аврагчид 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

ОБЕГ: Ой хээрийн түймэр 40 хувиар өсч, усанд 16 том хүн, 7 хүүхэд осолдсон
a
admin
·2025-06-25 14:58

ОБЕГ: Ой хээрийн түймэр 40 хувиар өсч, усанд 16 том хүн, 7 хүүхэд осолдсон

ОБЕГ: Өнжмөл шар өвс шатаах гээд гал тавьсан хэрэг дараалан гарлаа
a
admin
·2025-06-24 10:18

ОБЕГ: Өнжмөл шар өвс шатаах гээд гал тавьсан хэрэг дараалан гарлаа

Хэнтий аймагт газар хөдөлж,  нийслэлийн  зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгдлээ
a
admin
·2025-05-08 22:57

Хэнтий аймагт газар хөдөлж, нийслэлийн зарим хэсэгт чичирхийлэл мэдрэгдлээ

ОБЕГ: Гал унтраахад оролцсон “One Life” мото клуб, “Pajero” клубынхэнд талархал илэрхийлье
a
admin
·2025-04-29 11:31

ОБЕГ: Гал унтраахад оролцсон “One Life” мото клуб, “Pajero” клубынхэнд талархал илэрхийлье

ОБЕГ: Богдхан ууланд гарсан ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
a
admin
·2025-04-29 09:56

ОБЕГ: Богдхан ууланд гарсан ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Туул” голд автомашинтайгаа живж байсан иргэдийг эсэн мэнд гаргажээ
a
admin
·2025-04-16 08:17

Туул” голд автомашинтайгаа живж байсан иргэдийг эсэн мэнд гаргажээ