ОБЕГ: Нэг өдрийн дотор 7 түймэр нэмэгдлээ

193
ОБЕГ: Нэг өдрийн дотор 7 түймэр нэмэгдлээ ОБЕГ-аас ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр /2025.06.26/ мэдээлэл хийлээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: -Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 14 сум, нийслэлийн гурван дүүрэг нийтдээ 128 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.7 хувиар нэмэгдсэн байна. Өчигдөр өглөө 121 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бол өнөөдөр 128 болж долоон түймэр нэмэгдсэн. Одоогийн байдлаар 13 түймэр гарсан бол тавыг нь цурманд оруулж, наймыг нь унтраахаар ажиллаж байна. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын Гурван цагаан толгой, Хаза, Орос даваа гэх газруудад гарсан таван түймрийг унтраахаар цурманд оруулсан. Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гурав, Цагааннуур, Алтанбулаг сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сум буюу дөрвөн аймгийн найман суманд гарсан түймрийг унтрахаар ажиллаж байна. Дөнгөж сая Дорнод аймгийн Баян суманд гал түймэр гарсан гэх дуудлага мэдээлэл ирсэн. Улсын хэмжээнд онцгой байдлын 420 алба хаагч, 25 автомашин, зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, 243 иргэн 53 автомашинтай нийтдээ 663 хүн, 78  автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо