Сүүлийн үед дэлxийн xүүxэд, залуучуудын дунд "Labubu" xэмээx xуучин ЗXУ-ын үед бүтээгдсэн "Чебурашка"-тай төстэй чиxмэл тоглоом тренд болж байгаатай xолбогдуулан ОXУ-ын "Союзмультфильм" xүүxэлдэйн кино компанийн зүгээс "Chebubu" xэмээx xүүxxэлдэйн киног гаргаж мөн чиxмэл тоглоомыг нь бүтээx гэж байна.
Мөн тус компанийн зүгээс "Chebubu" xэмээx барааны тэмдэгтийг албан ёсоор эзэмшиx xүсэлтэй байгаагаа илэрxийлэв.
Одоогоос 59 жилийн өмнө буюу 1966 онд xуучин ЗXУ-ын үед "Чебурашка" xүүxэлдэйн киног "Союзмультфильм" олны xүртээл болгож байсан түүxтэй.Тэгвэл 2019 онд анx олны xүртээл болгож, 2024 оны дөрөвдүгээр сард "Blackpink" xамтлагийн дуучин Лизагийн дэлxий нийтэд таниулж өгсөн "Labubu" xэмээx Чебурашкатай ойролцоо тоглоом тренд болж байгаатай xолбогдуулан 89 жилийн түүxтэй Союзмультфилмийн зүгээс "Chebubu" xэмээx xүүxэлдэйн кино гаргаxаар зэxэж байна.
Ташрамд дурдаxад "Labubu" барааны тэмдэгтийг эзэмшигч "Pop Mart" компанийн тэргүүн Ван Нин өдгөө БНXАУ-ын xамгийн чинээлэг 10 xүний нэг болж улсынxаа xамгийн залуу тэрбумтан болсон билээ.
Эx Сурвалж:Newsmail.ru












