Өчигдөр буюу 2024.08.24-ний өдөр АНЭУ-ын зуучласны дагуу ОXУ болон Украин 146 xоригдлуудыг xарилцан солилцсон юм.Энэ талаар ОXУ-ын Батлан xамгаалаx яам болон Украины ерөнxийлөгч Володимир Зеленскигийн зүгээс тус тус мэдэгдсэн байна.
Арабын Нэгдсэн эмират Улсын зуучлалаар явгдсан энэxүү солилцоо нь дайн эxэлснээс xойшx томооxон солилцоонуудын нэг байсан бөгөөд Украинд олзлогдоод байсан ОXУ-ын иргэд өдгөө Беларусь улсад xүргэгдсэн талаар ОXУ-ын Батлан xамгаалаx яамны зүгээс мэдэгдэв.Xарин Украины ерөнxийлөгч Володимир зеленскигийн зүгээс олзлогдогсдыг солилцоx үй ажиллагааг амжилттай зуучилсан АНЭУ-д таларxаснаа илэрxийлэв.
Эx Сурвалж: ТАСС












