УИХ дахь АН-ын Бүлгийн дарга О.Цогтгэрэл үүсээд буй нөхцөл байдлын талаар "Энэ удаагийн Хамтарсан Засгийн үйл ажиллагаа дээр АН дотооддоо маргаан, мэтгэлцээн ярьдаг ч маш тулхтай, хүлээцтэй байсан. Бид дундаа асуудлаа ярьдаг. Харин 100 жилийн түүхтэй МАН-ын хувьд инстититуцийн хувьд хэр доройтсоныг энэ өдрүүдэд харлаа. Уг нь Хамтарсан Засгийн газар гэрээгээ дүгнээд гэрээ биелсэн эсэх асуудалд зөв, буруугаа ярих ёстой. Гэтэл гэрээгээ харалгүй, урьдчилаад шийдвэрээ гаргачихдаг байж болохгүй.
Миний хувьд МАН-ын Бага хурлаас улс төрийн шийдвэр нь гарчихсан гэж ойлгож байгаа. Ерөнхий сайдын зүгээс УИХ-д тодорхой томъёолол бүхий байр суурь, албан бичиг ирвэл тодорхой зүйл ярих боломжтой болох байх. УИХ-д Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл оруулж ирвэл АН-ын бүлэг завсарлага авч, бүлгийн хурлаараа хэлэлцэнэ" гэлээ.












