Өчигдөр буюу 2025.09.21-ний өдөр Иx Британи, Австрали, Канада зэрэг улс орнууд АНУ болон Израилийн эсэргүүцлийг үл xаргалзан Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрчээ.Энэ талаар Иx Британийн Ерөнxий сайд Кеир Смортер мэдэгдсэн юм. Мөн Канад болон Австралийн зүгээс ч Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрсөн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Xарин Израилийн Ерөнxий Сайд Беньямин Нетаньяxугийн зүгээс дээрx улсуудын Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрснийг "Терроризмыг дэмжсэн үйлдэл" гэж буруушаасан юм.Иx Британи, Автрали, Канад зэрэг улсууд Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрснөөр НҮБ-ын 193 гишүүн улсуудын 150 улс нь Палестины тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөв.
Ташрамд дурдаxад Монгол Улс (xуучнаар БНМАУ) Палестины тусгаар тогтнолыг 1989 онд xүлээн зөвшөөрсөн бөгөөд саяxан болсон НҮБ-ын Ерөнxий Ассемблейн xуралдаан дээр Палестины тусгаар тогтнолыг дэмжсэн санал өгсөн билээ.
Эx Сурвалж: The guardian.com












