Нэгдүгээр эмнэлэг 100 жилийн ойгоо угтан дэлхийн шилдэг технологи “х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж“-ийг нэвтрүүллээ

208
Нэгдүгээр эмнэлэг 100 жилийн ойгоо угтан дэлхийн шилдэг технологи “х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж“-ийг нэвтрүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) 100 жилийн түүхт ойгоо угтан дэлхийд өргөн хэрэглэгддэг өндөр зэрэглэлийн 59s SunClean брэндийн Х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж-ийг тасаг нэгжүүддээ нэвтрүүлж эхэллээ.
Энэхүү төхөөрөмж нь LED технологид суурилсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй онцлогтой. Мөнгөн ус агуулаагүй тул хүчилтөрөгчийг шатаахгүй, озон ялгаруулдаггүй учир хүн байгаа үед ч өрөө тасалгааг тогтмол халдваргүйжүүлэх боломжтой.
УНТЭ нь хоёр жилийн турш өндөр эрсдэлтэй тасгуудад уг төхөөрөмжийг суурилуулан туршилт судалгаа хийсэн бөгөөд үр дүнд нь өрөө тасалгааны нян, бактерийг өндөр хувьтай бууруулж байгааг тогтоосон байна.
Уг шинэ технологийг Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй “Теккрафт” ХХК нь УНТЭ-ийн 100 жилийн ойг тохиолдуулан тодорхой тооны төхөөрөмжийг хандивлан суурилуулсныг онцоллоо.
Х50 төхөөрөмжийг зөвхөн эмнэлэг төдийгүй сургууль, цэцэрлэг, хүнсний үйлдвэр, үйлчилгээний газруудад ашигласнаар ханиад, томуу, улаанбурхан, сүрьеэ зэрэг агаар дуслын замаар дамжин халдварлах өвчлөлөөс үр хүүхэд, ажилтан, үйлчлүүлэгчдээ хамгаалах чухал шийдэл болохыг УНТЭ-ийн Халдвар хяналтын албаны дарга Б.Намуун тэмдэглэлээ.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо