Нийслэлийн иргэдийн баярыг зургаадугаар сарын 28,29-ний өдөр тэмдэглэнэ

491
Нийслэлийн иргэдийн баярыг зургаадугаар сарын 28,29-ний өдөр тэмдэглэнэ

Аялал жуулчлалын гол улиралд Улаанбаатар хотод энэ жил олон арга хэмжээ, соёл, урлаг, спортын үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. Тэр дунд мөн зөвхөн нийслэлчүүдэд зориулсан баяры хөтөлбөр тусгасан байна. Тодруулбал, энэ сарын сүүлээр буюу зургадугаар сарын 27, 28-нд Улаанбаатарчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр, нийслэлийн өдрийг 1994 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ баярт иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй, өргөн дэлгэр хамрагдаж чаддаггүй. Тиймээс хотын иргэдийн баярыг зуны цагт тэмдэглэж байх Засгийн газрын шийдвэр гарч, жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдийг нийслэл хотын иргэдийн баяр болгон тэмдэглэхээр болсон. Мөн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг даншиг наадмыг тэмдэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр баярыг нэгтгэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг иргэдийн баяр болгож тэмдэглэх шийдвэр гарсан юм. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн анхны баярыг зургаадугаар сарын 28, 29-ний өдөр Хүй долоо худагт тэмдэглэнэ. Иргэдийн баяр нь улсын баяр наадмаас гадна гаднын жуулчид ирж сонирхох томоохон арга хэмжээ болно. Тиймээс эрийн гурван наадам болно. Бидний тооцож байгаагаар 256 бөх барилдаж, зургаан насны морьд уралдана. Бай шагналыг улсын баяр наадмынхаас илүү байхаар төсөвлөж байгаа. Иргэдийн баярын үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ, хоол, зоогийн үйлчилгээ гарна. Хүй долоо худагт иргэд майхнаа барьж амрах боломжтой. Харин гар дээрээс худалдаа эрхлэхгүй байхыг уриалж байна гэлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо