Улаанбаатар хотод 2025 оны байдлаар “Нийслэлийн телекамерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл, нийтийн тээврийн цахим шилжилт, Улаанбаатар дата центр, Онлайн бизнес, Хог ангилах ухаалаг хогийн савны систем, UB chat, Ус хэрэглэгчдийн нэгдсэн мэдээллийн систем болон Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээврийн ” гэсэн үндсэн найман төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Теле камерын нэгдсэн төв болон есөн дүүргийн Засаг даргын дэргэд теле камерийн хяналтын дэд төвүүдийг байгуулж, нийслэл хотын 176 уулзвар, гарц, авто замд 2606 камер суурилуулан, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюунд суурилсан систем ашиглан илрүүлэх боломжтой болжээ.





