Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурав, объектын гал түймрийн 31 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 37 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Сэрэмжлүүлэг мэдээлэл тогтмол хүргэж, завьт эргүүл ажиллаж байгаа ч усны ослоор эндэх хүний тоо буурахгүй байна. Амарч зугаалж яваа иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу ордог, хүүхдээ хараа хяналтгүй орхидог байдлаас болж усны ослын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Иймээс иргэд та бүхэн гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа хийлдэг гудас, дугуйны хамер, хөвөгч тоглоом зэрэг зориулалтын бус хэрэгсэл ашиглаж, гол, усанд орохгүй байхыг анхаарууллаа.












