Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалангийн наймдугаар сарын 26-ны өдрийн А/256 дугаар тушаалаар нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн болзолт уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд зарлаж байна.Шилдэг бүтээлийн уралдаанд нэвтрүүлэг, видео контент, нийтлэл гэсэн 3 төрлөөр бүтээл хүлээн авна.
Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд бүтээлийг хүлээн авч, шалгаруулна.Шилдэг бүтээлийн уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Уралдааны зорилго: Нийслэл хотын хөгжил бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэхэд оршино. Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд дараах гурван төрлөөр бүтээл хүлээн авч, шалгаруулна. Үүнд:
-
Нэвтрүүлэг
-
Видео контент
-
Нийтлэл
Хугацаа: 2025.09.01-2025.10.01Бүтээлд тавигдах шаардлага: Уралдаанд оролцогчдын бүтээл нь зорилгод нийцсэн, зохиогчийн эрхийн зөрчилгүй, бодит мэдээлэлд тулгуурласан, хүртээмжтэй, өнгө дизайны орчин үеийн шийдэлтэй байх зэрэг үндсэн шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд: Нэвтрүүлэг:
-
FHD /1920x1080/ эсвэл UHD /3840x2160/ форматтай дуу дүрсний чанарын шаардлага хангасан байх
-
10 минутаас доошгүй хугацаатай байх
-
FHD /1920*1080/
-
Reel /1080*1920/
-
Square /1*1/
-
2D, 3D хэлбэрээр байж болно.
-
Бүтээлд тавигдах шаардлагыг хангасан байдал 50 хувь
-
Нийгмийн сүлжээн дэх хандалтын байдал 30 хувь
-
Бүтээлч байдал 20 хувь
1-р байр: 7,000,000 төгрөг, дурсгалын зүйл 2-р байр: 5,000,000 төгрөг, дурсгалын зүйл 3-р байр: 3,000,000 төгрөг, дурсгалын зүйлУралдаанд шалгарсан бүтээл болон холбогдох бусад мэдээллийг нийслэлийн албан ёсны сошиал хуудсанд байршуулна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС












