Н.Учрал: Зөвшөөрлийн тухай хуультай болсноор цахим мөрийтэй тоглох залуусын тоо 65 хувиар буурна

541
Н.Учрал: Зөвшөөрлийн тухай хуультай болсноор цахим мөрийтэй тоглох залуусын тоо 65 хувиар буурна

Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим мөрийтэй тоглоомыг хориглох агуулга бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн бариад буй. Эл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх юм. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах үр дүн гарна гэдгийг хэлж буй. Тодруулбал,

-Энэ чиглэлийн платформуудыг хориглож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно

-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна

-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ

-Хүүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,

-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно гэлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Н.Учрал: Итгэмжлэгдсэн лаборатори байгуулах хүртэл ураны төслийг зогсоолоо
a
admin
·2025-05-19 10:41

Н.Учрал: Итгэмжлэгдсэн лаборатори байгуулах хүртэл ураны төслийг зогсоолоо