Ерөнхий сайд, Ж.Баярмаа гишүүн хоёрын үл ойлголцол парламентын үйл ажиллагааг тасалдуулж, төрийн ажил гацаанд ороод байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ж.Баярмаа гишүүний тухайд хуулиар УИХ гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж, уучлалт гуйх ёсгүй. Харин хүн чанарын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өрөөнд нь ороод уучлалт гуйвал зүгээр байх. Би хувьдаа тэгэх байсан. Эцсийн эцэст нь хэн нэгнээс үл хамаарч төрийн ажил тасалдахгүй явах ёстой" гэв.









