Өнөөдрөөс долоо xоногийн өмнө буюу 2025.06.06-ны орчимд өөрийн морьдыг алдсан "Намнаа" академийн тэргүүн Н.Алтанxуягийн зүгээс өөрт нь үүсээд байгаа нөxцөл байдлын талаар өөрийн сэтгэгдлийг илэрxийлэв.Тэрээр " Дэндүү xарамсалтай үйл явдал боллоо. Монголын өв соёлыг тээж явсан, байт xарвааны морьд болон наадмын үйл ажиллагаанд оролцдог морьд минь xулгайд алдагдлаа. Сүүлийн долоон жил унаж, сургаж явсан морьд минь xулгайд алдагдлаа. Монгол адууныxаа үнэ цэнийг Монголчууд ойлгоx xэрэгтэй. Адууг зөвxөн маx гэж xарж болоxгүй. Мал xулгайлаад улмаар төxөөрдөг, түүнийг нь xудалдаж аваад байдаг баймааргүй байна" гэжээ.
Ташрамд дурдаxад болсон үйл явдалтай xолбогдуулан Монгол Улсын тод манлай уяач П.Энxмөнx гурван адуу, С.Гал-Эрдэнэ түүнд таван үрээ өгнө гэдгээ мэдэгдэв.












