“Максрөүд” ХК, “Аржкапитал” ХХК, “Авангард Уран Дизайн энд Инженеринг” компаниуд метроны төсөлд материалаа ирүүлжээ

496
“Максрөүд” ХК, “Аржкапитал” ХХК, “Авангард Уран Дизайн энд Инженеринг” компаниуд метроны төсөлд материалаа ирүүлжээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр шатны тендерийг өнгөрсөн оны аравдугаар сард зарласан. Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро нь Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар метроны шугмын урт нь 19,4 км байх бөгөөд нийт 15 ширхэг өртөөнөөс бүрдэнэ. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж буй бөгөөд зогсоол хоорондын зай 1.3 км. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх нийт аяллын хугацаа 31 минут 25 секунд байхаас гадна уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 40,4 хувиар нэмэгдэх боломжтой. Нэгдүгээр шатны тендерт долоон улсын 27 аж ахуйн нэгж  материалаа ирүүлсэн байна. Эдгээр нь Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятадын компаниуд юм.

Тодруулбал,

  1. China Railway 20th Bureau Group Co., Ltd
  2. ALSTOM Transport SA
  3. "Norinco International Cooperation"
  4. Woojin Industrial Systems Co Ltd
  5. China Railway Group Limited
  6. China State Construction Engineering Corp.,Ltd
  7. Kolon Global Corporation
  8. Максрөүд ХК
  9. Акционерное общество «Дороги и Мосты»
  10. CHINA FIRST HIGHWAY ENGINEERING COMPANY LIMITED
  11. Power construction corporation of China, Ltd
  12. Poly Changda Engineering Co Ltd
  13. Samsung C&T Corporation
  14. Чайна Гэжуба Групп Лимитэд Компани
  15. Shandong Luqiao Group Co., Ltd
  16. Daeati Co.,Ltd
  17. LS ELECTRIC Co Ltd
  18. Hyundai Rotem Company
  19. Crrc Dalian Co., Ltd
  20. Аржкапитал
  21. Dawonsys Co Ltd
  22. STraffic Co., Ltd.
  23. Ilsung construction Co.,Ltd
  24. Larsen & Toubro Limited
  25. Си Эм И Си инженеринг ХХК
  26. China Second Metallurgy Group Co.,Ltd
  27. Авангард Уран Дизайн энд Инженеринг ХХК зэрэг компани багтаж байна.

Эдгээр 27 компанийн гурав нь  "Максрөүд" ХК, "Аржкапитал" ХХК, "Авангард Уран Дизайн энд Инженеринг" гэх монгол  компаниуд  юм.

Шинэ мэдээ
Их уншигдсэн