Монгол Улсын Байгаль орчны тэргүүний ажилтнууд шагналаа гардан авлаа

236
Монгол Улсын Байгаль орчны тэргүүний ажилтнууд шагналаа гардан авлаа

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Төслийн ахлах зөвлөх Торстен Хардер, Төслийн зохицуулалт, хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Охиноогийн Энхбат болон ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн-гийн Газарзүйн мэдээллийн систем-Зурагзүйн салбарын дарга Мандахын Уртнасан нар шагнууллаа.

Шагналыг Монгол Улсын Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт гардуулж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, биологийн олон янз байдлыг хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бэлчээрийн талхлагдлыг зайнаас тандан судлах, нөхөн сэргээх ажлыг дэмжихэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэв.

Энэхүү шагнал нь төслийн удирдлагын болон байгаль орчны хамгааллын чиглэлээр гаргасан амжилттай хамтын ажиллагааг бататгаж, Монгол орны байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулсан мэргэжилтнүүдийн үйлсийг өндрөөр үнэлсэн үйл явдал боллоо.

Шинэ мэдээ
Их уншигдсэн