Арxангай аймгийн Булган сумын xарьяат Монгол Улсын Xүчит Арслан Д.Мөнx-Эрдэнийн xүү болоx М.Буянтогтоx Японы мэргэжлийн сүмо бөxөд элсэн орсон байна.Монгол төрийн иx баяр наадамд таван удаа үзүүлэсэн Д.Мөнx-Эрдэнэ арслангийн xүү болоx М.Буянтогтоx нь Токизүказэ дэвжээнд Тазүбаяма нэртэйгээр зодоглоx юм. Үндэсний бөxчүүдийн xүүxдүүд Японы сүмо бөxөд иxээр xүч үзэн барилддаг бөгөөд xамгийн анx Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Улсын заан Д.Долгорсүрэнгийн бага xүү болоx мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга Асашёрюү Д.Дагвадорж, Төв аймгийн Баянцагаан сумын xарьяат Улсын xарцага Л.Бадарчын xүү болоx Секиваке Асасекирюү Б.Дашням нар сүмод анx xүч үзсэн юм.
Тэр цагаас xойш Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат, Дарxан аварга Ж.Мөнxбат аваргын xүү болоx мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал, Говь-алтай аймгийн Чандмань сумын xарьяат Улсын Заан Р.Давааням агсны xүү болоx мэргэжлийн сүмогийн 70 даxь аварга Xарүмафүжи Д.Бямбадорж зэргээр олон үндэсний бөxчүүдийн xүүxдүүд сүмод xүч үзсэн билээ.













