"Reporters Without Borders" (RSF) байгууллага жил бүр гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээ танилцууллаа.
Монгол Улс энэ жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 52.57 оноотой 102-т бичигдэж, өмнө жилийн 109 дүгээр байраас долоон байр урагшилсан байна. Монгол Улсын онооны үзүүлэлтийн хувьд Улс төр 41.26 оноо авч 106-р байр, Эдийн засаг 36.15 оноо авч 116-р байр, Хууль 59.57 оноо авч 94-р байр, Нийгэм 64.98 оноо авч 73-р байр, Аюулгүй байдал 60.89 оноо авч 112-р байр тус тус эзэлжээ. Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс дэх эдийн засгийн үзүүлэлт 2025 онд ч буурсаар, урьд хожид байгаагүйгээр ноцтой түвшинд хүрчээ. Үүний улмаас дэлхий нийтэд хэвлэлийн эрх чөлөөний байдал түүхэндээ анх удаа “хүнд нөхцөл байдал” хэмээн ангилагдаад байна. Энэ жилийн индексийг Норвеги улс 92.31 оноогоор тэргүүлэв. Харин ОХУ, Никарагуа, Вьетнам, Хойд Солонгос, Сири, Хятад зэрэг орон сүүл мушгижээ.











