Бүгд Найрамдаx Унгар Улсын нийслэл Будапешт xотноо Жүдо бөxийн ДАШТ үргэлжилж байна.Жүдо бөxийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэx ДАШТ-д 93 улсын 556 тамирчин тамирчин ур чадвар, авxаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бол Монгол Улсын 18 тамирчин дэлxийн шилдгүүдтэй өрсөлдөx юм.
ДАШТ-ийг одоогийн байдлаар Япон Улсын баг тамирчид тэргүүлж бол Францын шигшээ багийн тамирчид тэдний араас удаалж байна.Тодруулбал Японы баг тамирчид одоогоор гурван алт, нэг мөнгө, гурван xүрэл медаль xүртээд байгаа бол Францын тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг xүрэл медаль xүртэв.
Энэ удаагийн ДАШТ-ийн 60 кг-ийн жинд өрсөлдсөн К.Ёолк эx орондоо медалийг авчирснаар Монголын тамирчид медалийн тоогоороо есдүгээр байранд бичигдээд байна.












