Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаанд хоёр улсын хамтарсан аудит хийж гүйцэтгэлээ

256
Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм  
эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашиг” сэдэвт аудитыг Монгол Улсын Төрийн аудитын байгууллага, ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран хийж гүйцэтгэлээ. Энэхүү аудитаар тус нийгэмлэгийн 2021-2023 оны үйл ажиллагаа түүний үр дүн, менежмент, хөрөнгө оруулалтын үр ашиг, гүйцэтгэл зэргийг цогцоор нь үнэлэх зорилго агуулсан юм. Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Зөвлөлт Холбоот Улс болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу үүсгэн байгуулагдсан. Хоёр улсын 50/50 хувийн хөрөнгө оруулалттай, олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдсан аж ахуй нэгж юм. Тус нийгэмлэг нь ОХУ-ын хөрөнгө оруулалттай төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хувьд тус улсын Тооцооны танхим үйл ажиллагаанд нь хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн аудитын байгууллага болон ОХУ-ын Тооцооны танхим хамтран сүүлийн 10 жилд аудит хяналтыг хийгээгүй байсан. Тиймээс олон улсын хамтарсан хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн нь хоёр талт түншлэлд ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо. Аудитын үр дүнд хоёр улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл, хамтарсан менежментийн бүтэц, хариуцлагын зохицуулалт, үйл ажиллагааны үр дүнд дүгнэлт өгч, зөвлөмжүүдийг боловсруулсан. Цаашид энэ төрлийн хамтарсан аудитын туршлага нь төрийн өмчит болон стратегийн ач холбогдол бүхий хамтарсан байгууллагуудад тавих хяналтыг улам бүр чангатгах, бодлогын үр нөлөөг үнэлэх чухал арга хэрэгсэл болж хөгжих үр дүнтэй юм.
Эх сурвалж: Үндэсний аудитын газар
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо