Мод тарьж, ургуулбал датагаар урамшуулна

194
Мод тарьж, ургуулбал датагаар урамшуулна
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг дэмжин дараах санаачилгыг эхлүүлэв. Мод тарьж, ургуулсан иргэнийг датагаар урамшуулна. Иргэд тарьж, ургуулсан модоо E-Mongolia-д аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл бүртгүүлнэ. Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор  улс орнуудын мод ургуулах санаачилга илүү үр дүнд хүрчээ. Тэд мод тарьсныг баталгаажуулах, ургуулах, хамгаалах ажилд инновацлаг шийдэл, аппликэйшн, цахим талбаруудыг ашигладаг. Жишээ нь Лос Анжелес хот “Tree map” системээр иргэдийн тарьсан модыг бүртгэж, ургалтыг нь тогтмол хянадаг бол Сингапур уг системтэй ойролцоо “Tree tracker” платформыг ашиглаж байна. Австралийн Мельбурн “Urban Forest Fund”- аас мод ургуулсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн бол санхүүгийн урамшуулал үзүүлдэг. Энэ хандлагыг нийслэлд нэвтрүүлэх, айлуу хашаандаа мод тарьсан бол бүртгүүлж, ургуулсан бол урамшуулал авдаг тогтолцоог УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд асан Ц.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сард санаачилж, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” цахим бүртгэлийг эхлүүлжээ. Энэ санаачилгыг харилцаа холбооны салбарынхан буюу Мобиком, Скайтел, Юнител, Жимобайл компаниуд дэмжиж, модоо амжилттай ургуулсан иргэнийг датагаар урамшуулахаар болжээ. “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” санаачилгын хүрээнд  иргэдийн тарьсан модны ургалтыг дрон ашиглаж, тогтмол ажиглана. Иргэдэд ногоон оноо буюу карбон кредит өгөх шийдлүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Та хашаандаа тарьж, ургуулсан модоо “e-mongolia” гар утасны аппликейшнээр 10 дугаар сарын 1 хүртэл бүртгүүлэх юм. Мод тарьж, амжилттай ургуулснаар нийслэлийн  нэг хүнд оногдох ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, дуу чимээ болон үнэрийн бохирдол буурах боломжтой.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо