"Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийг арав дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд марафонд 41 улсын 30 мянган иргэн оролцож байна. Олон улсын гүйлтэд оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Гэхдээ энэ жилийн хувьд таван км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйж байна. Мөн спорт, урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн болон хоолны үйлчилгээг иргэд өдөрлөгийн үеэр авах боломжтой. Үүнээс гадна энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх аж.
Түүнчлэн марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлээд байгааг “Hipay” компаниас хариуцан дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна.
Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.












