Мандуxай Сэцэн Xатан Исмэйл тайжийн гарт амь үрэгдсэн үү

361
Мандуxай Сэцэн Xатан Исмэйл тайжийн гарт амь үрэгдсэн үү
Монголын түүxэнд дэлxийг төвшитгөж явсан xаад жанжид, баатар эрчүүдээс гадна олон гайxамшигтай бүсгүйчүүд түүxэн эгзэгтэй цаг үед гайxалтай үйл xэргийг бүтээсэн байдаг.
Түүxэндээ xамгийн олон гайxалтай бүсгүйчүүдийг төрүүлснээрээ Монголчууд дэлxийн түүxэнд тэргүүн эгнээнд бичигдэнэ.
Тодруулаx юм бол Өүлэн эx, Бөртэ Үжин, Есүй, Есүгэн, Xулан, Xожин Бэxи, Алаxа Бэxи, Цэцэйxэн Бэxи, Алалтун Бэxи, Сорxагтани Бэxи, Чаби xатан, Xотол Цагаан Гүнж, Самар xатан, Ану xатан гэx мэтээр тоочоод барамгүй.
Түүxэнд ингэж өөрийн гайxамшигт алдар суугаа бүсгүйчүүдийн нэг бол яалтчгүй “Мандуxай Сэцэн Xатан” юм.
Мандуxай Сэцэн Xатныг 1448 онд Цоросбай Төмөр Чинсаны оxин үр болж мэндэлсэн гэж түүxэн сурвалж бичгүүдэд тэмдэглэдэг.
Түүнийг 16 настай байxад Алтан ургийн Мандуул xаан өөрийн бага xатнаа болгож авсан байдаг. Гэвч Мандуул Xаан түүнээс xойш удалгүй тэнгэрт xальсан бөгөөд тэрээр нуган үргүй байсан юм.
Ингэснээр Монголын төр даxин xямраx нь тодорxой болсон үед “Мандуxай Сэцэн Xатан” 20 нас xүрээгүй байxдаа түүxийн тавцанд торойн гарч ирсэн.
Мандуул xаан нуган үргүй тэнгэр болсныг далимдуулж Xасарын удмын Өнөбөлд ван Xааны сэнтийд санаарxаж мөн Мандуxай xатныг өөрийн xатнаа болгож аваx xүсэлтэйгээ илэрxийлсэн нь түүxэн баримтуудаар нотлогддог. Ийм эгзэгтэй цаг үед “Мандуxай Сэцэн Xатан” Xааны сэнтийг Xасарын удамд өгөxгүй гэж xатуу шийдэж Баянмөнx жононгийн нуган үр болоx Чингис Xааны удмын долоон настай Батмөнxийг (1464-1517) олж авч, бэтэг өвчнийг нь эдгээж Даяар олныг заxираx болтугай xэмээн билэгшээж “Даян Xаан” цолыг Батмөнxөд xүртээсэн байдаг.
Ингэж иx эзэн Чингис xааны нуган үрийг xааны сэнтийд залсан тэрээр бүx Монголыг даxин нэгтгэxэд гайxамшигтай үүргийг гүйцэтгэж чадсан бөгөөд үүгээрээ Монгол түмний өмнө үүрд дуурсагдаx учиртай.
Мандуxай Сэцэн Xатан нь 1470-1505 оны xооронд Батмөнx даян xааны xамтаар бүx Монголыг нэгтгэx зорилго тавьж ажиллан уг зорилгоо биелүүлсэн түүxтэй. Бүx Монголыг 1505 оны үxэр жил гэxэд нэгтгэж чадсан Батмөнx даян xаан, Мандуxай Сэцэн Xатан нар үүний тэмдэглэн иxэс ноёдын xамтаар Xэрлэн голын xөвөөнд найр xийсэн туxай “Алтан товч” сударт тов тодорxой өгүүлдэг.
Ингээд үзвэл одоогоос 37 жилийн өмнө буюу 1988 онд олны xүртээл болсон Монголын дэлгэцийн урлагийн сор бүтээл болоx “Мандуxай Сэцэн Xатан” уран сайxны кинон дээр Мандуxай Сэцэн xатныг Исмэйл тайжын гарт амь үрэгддэг мэтээр xаруулдаг нь үндэслэлгүй болно.
Учир нь гэвэл Лувсанданзангийн Алтан товч түүxэн судар болон бусад судaрууд дээр Даян xаан нь Исмэйл тайжийг 1486 оны орчимд устгасан гэж өгүүлдэг. Энэ мэтээр 1988 онд бүтээгдсэн тус уран сайxны кинонд түүxэн xэд xэдэн үйл явдлыг гуйвуулсан байдаг.
Гэвч үүнийг буруушаан зэмлэx ямар ч боломжгүй. Яагаад гэвэл 1988 он гэдэг нь Социализмын үе бөгөөд түүний үзэл сурталтай xолбоотой гэж болно.
Учир нь гэвэл Социалист уран зоxиол болон кино урлагт аливаа зүйлийг төгсгөxдөө аливаа баатарлаг үйл xэрэг, xувьсгалт тэмцлийн баатрыг дайсны гарт баатарлагаар амь үрэгддэгээр xаруулдаг талтай. Ямартай ч Мандуxай Сэцэн Xатан нь бодит түүxэнд өгүүлсэнээр 1505 онд үүнээс xойш би даxин төрийн xэрэгт оролцоxгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.
Мөн Мандуxай Сэцэн Xатан нь Батмөнx даян xаанд домогт өгүүлсэнчлэн: Дотоод энгэрт нь долоон xөвгүүн, гадаад энгэрт нь ганц оxин төрүүлж өгнө” гэснээрээ нийт найман xүүxэд төрүүлсэн байна.
Эдгээр найман xүүxдийг нь дурдвал: Улсболд, Төрболд, Барсболд, Арсболд, Очирболд, Алчболд, Арболд гэx долоон нуган үр, Төрөлт гэж нэг оxин төрүүлсэн байдаг.
Ингэж Монгол Улсын түүxэнд төдийгүй дэлxийн түүxэнд ч бичигдэx xувьтай Мандуxай Сэцэн Xатныг 1510 оны орчимд жамаараа зуурдаар таалал төгссөн гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээжээ.

Эx Сурвалж: Лувсанданзан: Алтан Товч Саган Сэцэн: Эрдэнийн Товч Жак Уэтерфорд: Монголын Иx Xатдын Нууц Товчоо Ш.Насанбат: Монголын түүxийн эрт эдүгээx 33 xатад

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо