Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшигч нь улс орныхоо эдийн засгийг өөд нь татаад явчих эдийн засгийн мэдлэгтэй хүн байх шаардлагатай гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд онцолж байна.Дараагийн Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногийн дотор томилох хуультай. Өөрөөр хэлбэл, ирэх долоооодугаар сарын 3-ны өдрөөс өмнө шинэ Ерөнхий сайдыг томилох ёстой. Гэсэн ч энэ хугацаанд томилж чадахгүй бол УИХ-ын тухай хуулийн 34.3.2, 34.3.3-т заасны дагуу Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах юм.












